Онцлох ишлэл |
|
"Банкны салбарын эрсдэл нь банкнуудыг санхүүгийн шалгуур үзүүлэлтээ чангатгахад нөлөөлж байгаа учир ХНС-аас бодлогын хүүгээ дахин өндрөөр өсгөх шаардлагагүй нөхцөл үүслээ." -С. Зоригт Ти Ди Би Секьюритис ҮЦК Зах зээлийн шинжээч |
|
|
|
Онцлох шинжилгээ |
|
Холбооны Нөөцийн Сан (FED) өнгөрөгч 7 хоногт бодлогын хүүгээ 0.25%-иар өсгөж хүүгийн түвшнийг 4.75%-5.0% буюу 2007 оны 10-р сараас хойших хамгийн өндөр түвшинд хүргэсэн билээ. Үүний зэрэгцээ ХНЗЗХ-ны (FOMC) эдийн засгийн төсөөлөл шинэчлэгдсэн ба бодлого боловсруулагчдын 2023 оны бодлогын хүүгийн медиан төсөөлөл 5.1%-д хадгалагдлаа. Үүнээс бид бодлогын хүү оргил түвшиндээ тун удахгүй хүрэх гэж байгааг дүгнэж болно.
Мөн АНУ-ын банкны системийн сүүлийн үеийн тогтворгүй байдал нь эдийн засагт дарамт учруулж болзошгүйг ХНС хүлээн зөвшөөрөөд байгаа бөгөөд тодорхойгүй байдал үргэлжилсэн хэвээр байгааг үгүйсгэхгүй байгаа юм. Банкны салбарын тодорхойгүй байдал нь банкнуудыг санхүүгийн шалгуур үзүүлэлтээ чангатгахад нөлөөлж байгаа учир ХНС-аас заавал бодлогын хүүгээ дахин өсгөх шаардлагагүй нөхцөл үүсээд байна. Тийм учраас ХНС-ийн бодлогын хүү өндөр түвшинд хүрч өсөх хүлээлт сүүлийн 14 хоногт хурдацтай багаслаа.
Дараах графикт зах зээлийн бодлогын хүүгийн хүлээлтийг үзүүллээ. Зах зээл одоогийн байдлаар ХНС-г дахин бодлогын хүүгээ өсгөхгүй гэх хүлээлттэй байна. Бидний хувьд бодлогын хүү оргил түвшиндээ хүрэхэд тун ойрхон байгаатай санал нийлж байгаа хэдий ч 5-р сард болох хурлаар ХНС-г бодлогын хүүгээ 0.25%-иар өсгөж хүүгийн түвшнийг 5.25%-д хүргэнэ гэх хүлээлттэй байна. |
Дэлгэрэнгүй → |
|
|
|
|
|
*Зах зээлийн тоо мэдээ Баасан гарагийн хаалтын ханшаар болно |
МОНГОЛ УЛСЫН ЗАХ ЗЭЭЛ: Монгол улсын хувьцааны зах зээлийг илэрхийлэх жишиг индекс 7 хоногт бууралттай байлаа. Тодруулбал, Монголын Хөрөнгийн Биржийн (МХБ) ТОП-20 индекс 37,441.83 нэгжид хүрч, 5.33%-ийн бууралттай хаагдлаа. ТОП-20 индекс буурахад МХБ-ийн I-р ангилалд бүртгэлтэй Таван толгой ХК-ийн (TTL) хувьцааны ханш 10,940 төгрөгт хүрч 27.50% буурсан нь гол нөлөөг үзүүллээ.
АНУ-ЫН ЗАХ ЗЭЭЛ: Банкны салбарын тодорхойгүй байдлын улмаас бодлогын хүү өндөр түвшинд өсөх хүлээлт багассан болон ХНЗЗХ-ны (FOMC) 2023 оны 3-р сарын эдийн засгийн шинэчлэгдсэн төсөөллөөр бодлогын хүүгийн медиан төсөөлөл 2023 онд 5.1%-д хэвээр хадгалагдсан нь АНУ-ын хувьцааны зах зээлийг 7 хоногт өсөлттэй байхад гол нөлөөг үзүүллээ. Хувьцаануудыг салбараар нь ангилбал технологийн салбарын хувьцаанууд өндөр өсөлттэй байсан ба харин санхүүгийн салбарын хувьцаанууд 3 дах 7 хоногоо дараалан доогуур гүйцэтгэлээ үзүүллээ. Мөн арилжааны банкнуудын хөрвөх чадварын тодорхойгүй байдлын эрсдэлтэй холбоотойгоор үл хөдлөх хөрөнгийн салбарын хувьцаанууд өндөр бууралттай байлаа.
ЕВРОПЫН ЗАХ ЗЭЭЛ: Банкны салбарын тодорхойгүй байдал үргэлжилсээр байгаа хэдий ч Европын хувьцааны зах зээл 7 хоногт өсөлттэй байлаа. STOXX Europe 600 индекс 0.87%-ийн өсөлттэй хаагдлаа. Хувьцаануудыг ангилбал банкны хувьцаанууд өндөр бууралттай байлаа. Үүнд, UBS хөрөнгө оруулалтын банк өрсөлдөгч болох Credit Suisse-ийг зах зээлийн үнэлгээнээс нь хямд үнэлгээтэйгээр буюу 3.25 тэрбум ам.доллароор худалдан авах хэлцэл хийсэн нь гол нөлөөг үзүүллээ.
ЯПОН УЛСЫН ЗАХ ЗЭЭЛ: Япон улсын хувьцааны зах зээлийг илэрхийлэх жишиг индексүүд 7 хоногт холимог өгөөжтэй байлаа. NIKKEI 225 индекс 0.2%-ийн өсөлттэй байсан бол TOPIX индекс 0.2%-ийн бууралттай байлаа. Японы төв банк бусад өндөр хөгжилтэй орнуудын төв банктай адил олон улсын банкны салбарт хөрвөх чадварыг дэмжих бодлогын арга хэмжээ авахаа 3 сарын 19-ний өдөр мэдэгдлээ. Уг шийдвэр нь хөрөнгө оруулагчдын шийдвэр гаргалтад эергээр нөлөөллөө.
БНХАУ-ЫН ЗАХ ЗЭЭЛ: БНХАУ-ын Ардын банк (PBOC) 1 жил болон 5 жилийн хугацаатай зээлийн үндсэн хүүг (LPR) 7 дах сараа дараалан 3.65% болон 4.3%-д хэвээр үлдээлээ. |
Дэлгэрэнгүй → |
|
|
|
|
|
*Зах зээлийн тоо мэдээ Баасан гарагийн хаалтын ханшаар болно |
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ: 2023 оны 3 дугаар сарын 20-оос 2023 оны 3 дугаар сарын 24-ний өдрүүдэд компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаанд 17,376 ширхэг үнэт цаасыг 1,737,290,900 төгрөгөөр арилжааллаа. ОЛОН УЛСЫН БОНДЫН ЗАХ ЗЭЭЛ: АНУ-ын 10 жилийн хугацаатай Засгийн Газрын Үнэт Цаасны (ЗГҮЦ) өгөөж 3.38%-д хүрч буурлаа. (Бондын үнэ болон өгөөж эсрэг чиглэлд хөдөлдөг.)
|
Дэлгэрэнгүй → |
|
|
|
Эдийн засгийн мэдээ |
|
|
НҮБ: Энэ онд дэлхийн худалдааны өсөлт саарах төлөвтэй |
2023.03.24 |
Оны эхний улиралд дэлхийн худалдаа нэг хувиар л өсөх төлөвтэй байгааг НҮБ-ын худалдаа хөгжлийн бага хурлаас гаргасан тайлан харууллаа. Түүнчлэн эдийн засгийн нөхцөл байдал тааруу байгаагаас 2023 онд дэлхийн худалдааны өсөлт саарахыг тайланд онцолжээ. |
Дэлгэрэнгүй |
АТГ: 2022 онд шалгагдсан гэмт хэргийн улмаас ₮5.02 их наядын хохирол учирсан |
2023.03.22 |
2022 онд Авлигатай тэмцэх газар иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой нийт 692 гомдлыг хянан шалгаснаас 662 гомдлыг буюу 95.6 хувийг нь шийдвэрлэсэн байна. |
Дэлгэрэнгүй |
|
|
|
Хувьцаат компанийн мэдээ |
|
|
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ЭРЧИМ ХҮЧНИЙ ЗОРИУЛАЛТТАЙ НҮҮРСНИЙ АНХНЫ АРИЛЖАА ЯВАГДЛАА |
2023.03.24 |
Өнөөдөр зохион байгуулагдсан экспортод гаргах нүүрсний цахим арилжаагаар эрчим хүчний зориулалттай нүүрс анх удаа арилжигдлаа. Тус арилжаагаар “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн экспортод гаргах 15 багц буюу нийт 96,000 тонн эрчим хүчний нүүрс арилжигдсан бөгөөд 4 компани оролцож, дуудах үнэ 68.30 ам.доллараас 7.32 хувь өсч, 73.30 ам.долларт хүрлээ. |
Дэлгэрэнгүй |
"ГАЗАР ШИМ ҮЙЛДВЭР" ХХК-ИЙН ШИНЭЭР ГАРГАЖ БУЙ ХУВЬЦААНЫ ХУВААРИЛАЛТЫН ТӨЛӨВЛӨГӨӨ |
2023.03.23 |
"Газар шим үйлдвэр" ХХК-ийн шинээр гаргаж байгаа үнэт цаасны анхдагч зах зээлийн арилжааны захиалгыг 2023 оны 3-р сарын 27-ноос 3-р сарын 31-ний өдрүүдэд 10:00-17:00 цагийн хооронд МХБ-ийн гишүүн үнэт цаасны компаниудаар дамжуулан хүлээн авах бөгөөд санал болгож буй хувьцааны 50 хувийг стратегийн хөрөнгө оруулагчдад, үлдэх 50 хувийг олон нийтэд Монголын хөрөнгийн биржийн "Үнэт цаасны анхдагч зах зээлийн арилжааны журам"-д заасан тогтоосон үнийн аргаар санал болгон худалдана. |
Дэлгэрэнгүй |
|
|
|